Улстөр нийгэм
Үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 30-ны өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15 мянган гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс 148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа, 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ.
Иймд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо.
Уг шаардлага, үндэслэлийн дагуу коронавируст халдвар /ковид19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад буюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
Сэтгэгдэл