Шударга мэдээ
Хулгайн замаар дэглэм зөрчиж хот хооронд зорчвол 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна

Улаанбаатар хотод коронавирусний халдварын голомт үүсээд байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж, иргэдийг хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа билээ.
Энэ өдрүүдэд нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн болон хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн машиныг хотоос гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу хүнс, шатахуун тээврийн хэрэгсэл болон зайлшгүй эмнэлгийн бичигтэй иргэд PCR эсвэл түргэвчилсэн оношилгооны бичгээ үзүүлэн асуумж бөглөөд нэвтэрч байгаа юм.
Гэвч зарим иргэд журам зөрчж хөдөө, орон нутаг руу зорчих явдал байгаатай холбогдуулан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь заалтыг үндэслэн батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.
Иймд иргэд та бүгдийг эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна.
Шударга мэдээ
Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.
2021 оны хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлээс хөдөө, орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зогсоолоо
УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Шударга мэдээ
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд цахим орчинд гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.
Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.
-
Чөлөөт цаг2019/06/25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Чөлөөт цаг2020/12/25
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
-
Чөлөөт цаг2021/01/27
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Шударга мэдээ2019/10/07
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно