Шударга мэдээ
“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар

Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд, доорх зурган тайлбарын дагуу шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ. Тухайлбал www.eruul.gerege.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээний цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харьяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ
Шударга мэдээ
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хийлээ
Хүртээмжтэй, аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд үзүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр 2021 онд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийх үйл ажиллагааны танилцуулга, Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сүлжээний талаарх мэдээлэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээнд 2020 онд бүртгэгдсэн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээний тайлан зэрэг мэдээллүүдийг өгч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны стратегийг санаачлан гишүүн орнуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачлагын хүрээнд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндэсний сүлжээг улс орны хэмжээнд байгуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэн бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа билээ.
Шударга мэдээ
“Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III”-г хэрэгжүүлжээ
Монгол Улс Олон улсын “Нээлттэй засгийн түншлэл”-д нэгдэн орсноор “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III”-ыг хэрэгжүүлээд байна. Түншлэлийн гишүүд ээлжит хурлаа цахимаар хийж, ажлын тайлангаа хэлэлцэв. 2019-2021 он хүртэл гуравдугаар төлөвлөгөөг 13 зорилт 71 арга хэмжээний хүрээнд төлөвлөн 80%-тай биелүүлжээ.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дотоодын салбар зөвлөлүүдийг байгуулж зөвлөгөө, мэдээллээр ханган, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 8 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарсан ч уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтод хяналт тавьж, нөхөн сэргээлтийг бодит болгох нөхцлийг бүрдүүлж, олон нийт хяналтад оролцох боломжтой болсон, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, цахимжуулсан зэрэг хэд хэдэн төслийг амжилттай гүйцэтгэсэн байна. Илүү олон зорилт дэвшүүлж, асуудлыг цогцоор нь шийдэж ажилласнаараа “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III” өмнөх жилүүдийнхээс онцлог байсан гэж ажлын хэсгийнхэн дүгнэжээ
Шударга мэдээ
Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааны эхэнд Шадар сайдаас өмнөх өдрүүдэд өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн хэрэгжилтийг сонслоо.
Ирэх дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэлх эрүүл мэндийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Шадар сайдын зүгээс тусгаарлалтын байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчлэн зохион байгуулалтад оруулах үүргийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд өглөө. Өдөр тутмын үйл ажиллагаанд стратеги бодлого дутагдаж байна гэдгийг Шадар сайд онцолж хэлээд, шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтанд ороод, хэрхэх талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй шууд утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл авав.
Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын холбогдох албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллаад, зөрчил дутагдлыг арилгах үүргийг өгөв. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.
-
Чөлөөт цаг2021/01/08
Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл...
-
Урлаг спорт2020/01/16
“Бууны сум буцааж болдоггүй” Булганд нээлтээ хийлээ
-
Чөлөөт цаг2020/05/22
Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана
-
Улстөр нийгэм2019/06/16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь