Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэр дэвшсэн сайдууд
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт нэр дэвшиж байгаа сайдуудын талаар хэлэлцэж эхэллээ.
Та бүгдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн сайдад нэр дэвшигчдийг танилцуулж байна. Үүнд:
1. Монгол Улсын Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан

2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж

3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Н.Уртнасан

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Х.Нямбаатар /Улиран ажиллах/

5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан

6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн ,Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг

7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд - Ч.Номин
8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд - Хоёрдугаар эмнэлгийн дарга С.Энхболд

9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд - УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа /Улиран ажиллах/

11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар /Улиран ажиллах/
12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд - Г.Сайханбаяр /Улиран ажиллах/
13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар /Улиран ажиллах/

14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд - Г.Ендон /Улиран ажиллах/

15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан /Улиран ажиллах/

16. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх /Улиран ажиллах/
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2025/10/16
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2022/04/06
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Цаг үе2021/09/27
Ирэх сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд өршөөлд хамра...
-
Цаг үе2020/12/03
Өмнөговь аймаг ахмад настангууддаа 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоно
