Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 02  дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын 16.480 тонн мөсийг тээвэрлээд байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах мэдлэгээ бататгав

Огноо:

,

2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм. Оролцогчид:

Монгол улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголтыг хэрхэн тусгасан, түүнийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах;

Хүүхэд бүрд нээлттэй, хүртээмжтэй цэцэрлэг, сургууль болохын тулд хүүхдийн суралцахуйн хэв маяг болон суралцахуйн түгээмэл загварыг хэрхэн сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;

Суралцагчийн танин мэдэхүй, бие бялдар, хэл яриа, харилцаа, өөртөө үйлчлэх чадварын бодит байдлын үнэлгээ хийх;

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэгийн орчныг (судлагдахууны хүрээнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, засан сайжруулах үйл ажиллагаа) бүрдүүлж ажиллах;

Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр боловсруулах (өөрчлөх, тохируулах) арга зүй ба үнэлгээ хийх;

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголт, мэдлэгээ бататгалаа.

Энэ удаагийн сургалтыг Боловсролын ерөнхий газар, Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мэдрэлийн эсийг зураглах аргын сэтгэц заслын “Ухаарахуй төв” ТББ хамтран зохион байгуулжээ.

Сонирхуулахад, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Калифорни мужид үер бууж байна

Огноо:

,

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон бороо оржээ. Ингэхдээ 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ.

Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм байна. Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн хүргэх ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох