Цаг үе
Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ
Саудын Араб Улсад 32 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ. Баривчлагдсан этгээдүүд нийт дүнгээрээ 11,59 тэрбум риал буюу ойролцоогоор 3,09 тэрбум ам.долларын хэрэгт холбогдсон байна. Уг хэрэгт буруутгагдсан этгээдүүдийн дунд хээл хахууль авсан байж болзошгүй банкны ажилтнууд, мөн зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчид багтжээ.
Эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг гэмт этгээдүүдийн дансанд мөнгөн урамшуулал хэлбэрээр байршуулан тус улсаас гарахад оролцсон хэрэгт банкны ажилтнуудыг сэжиглэсэн байна. Тус улсын Авлигатай тэмцэх газраас баривчлагдсан этгээдүүдийн дунд гадаадын иргэд байгаа талаар мэдээлсэн байна. Баривчлагдсан хэд хэдэн хүнийг ашиг олох, бусдыг залилан мэхлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Урлаг спорт2021/09/21
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
-
Цаг үе2024/01/23
Лхагва гарагт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
-
Цаг үе2020/07/08
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/04/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна
Сэтгэгдэл