Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хотын архивын 25 дахь хувийн хөмрөг үүсгэгчээр бүртгэлээ

Огноо:

,

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү нар өнөөдөр нийслэлийн төрийн архивт хувийн хөмрөг үүсгэж байгаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

2022 онд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиосонтой холбогдуулан хотын архивын 25 дахь хувийн хөмрөг үүсгэгчээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг бүртгэж, батламж гардуулав. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор, Ж.Ядамсүрэнгийн бичсэн ном, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, хэлсэн үг, дурсамжууд, эрдмийн зэргийн ажлын шүүмжүүд, Нутгийн удирдлагын холбооны үзэл баримтлалыг боловсруулсан баримт бичиг, Монгол Улсын Их Хуралд тавьсан тайлан, орчуулга, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн намтар цадиг зэрэг нийт 9 нэр төрлийн 286 түүх, эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдолтой баримтуудыг Нийслэлийн архивын газар хүлээн авчээ. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн архивын газарт хандан “Цаг хугацаа өнгөрч байгаа ч үе үеийн архивын баримт, өмнөх үеийнхний үйл хэрэг, бүтээл архивт үлддэг гэдгийг олон нийтэд сурталчилж, иргэд архивын байгууллагаас өөрсдийн болон улс нийслэлийн түүхтэй холбоотой баримт материал авч, танилцдаг байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор боллоо

Огноо:

,

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа. 

Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.  

Тиймээс 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтов. 

Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 22 минут

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Улстөр нийгэм19 цаг 24 минут

ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хох...

Цаг үе19 цаг 28 минут

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Улстөр нийгэм19 цаг 31 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын т...

Улстөр нийгэм19 цаг 39 минут

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлти...

Цаг үе19 цаг 42 минут

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болго...

Улстөр нийгэм19 цаг 45 минут

Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Шударга мэдээ19 цаг 48 минут

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамру...

Урлаг спорт19 цаг 51 минут

Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ

Улстөр нийгэм19 цаг 54 минут

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол ...

Санал болгох