Чөлөөт цаг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 12-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: СБД 6-р хороо Оч гялс өргөө ХХК, 14-р цэцэрлэг, Санхүүгийн тооцоолол, Монгол маркет, Номадс хоспиталити, Эм Икс Эм ХХК-ууд, Ауре кафе, МУИС, УСҮ трэйд, Түшээ дээд сургууль болон эдгээрийн ойр орчмоор
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: БГД 1-р хороо 2-р хорооллын 1/А, 2/А, 3/А, 4/А, 5/А, 8/А, 10/А, 11/А, 21/А байрууд болон эдгээрийн ойр орчмоор
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-18:00 цагт: Сэргэлэн сумын гэр хороолол, МХС, Сэргэлэн ресорт ХХК-ууд орчмоор
⏱ 09:30-18:00 цагт: Баян сум болон Синво, Алтан оршихуй, ТЭДЭӨ ХХК орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Чөлөөт цаг
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

Чөлөөт цаг
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлнэ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” зэрэг нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрсэн.
Эх сурвалж: БОАЖЯ
Чөлөөт цаг
PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй
Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.
Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө. Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.
Эх сурвалж: АТҮТ
-
Улстөр нийгэм2020/12/24
"Дархан арьс ширний цогцолбор"-ын бүтээн байгуулалт 20 гаруй хувьтай б...
-
Улстөр нийгэм2020/12/22
С.Диордица: Монгол Улс халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шат дар...
-
Чөлөөт цаг2020/06/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Чөлөөт цаг2020/02/21
Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хяна...