Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлиын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.  

Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээнийн ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ сарын 10-ний байдлаар 70,0 хувийн гүйцэтгэлтэй ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэлтэй илүү байгаа юм байна. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

   “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь1959 онд байгуулагдсан, Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг ф200-1200 мм-ийн голчтой 379.5 км төв магистраль шугам, даралт өргөх насосны 9 станц, 15069 ш хаалт арматур, Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3163 хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 54 компанийн нийт 10500 гаруй барилга обьектын халаалт, салхилуулга, хэрэгцээний халуун усны 2951 Гкал/ц-ийн тооцоот ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажилладаг. Мөн “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа аж. Энэ ажлыг хийснээр СХД-ийн 7 дугаар хороо, хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.

 “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаанаар 198 МВт, дулаанаар 522 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтайгаар Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, Нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж байна.  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар 69 хувьтай байна. 2019.01.01 гэхэд бүх ажлыг дуусгах төлөвлөгөөтэй аж.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаанаар 703 МВт, дулаанаар 1373 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтайгаар Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөт гарфикийн дагуу явж байгаа аж.

Төсөл, хөтөлбөрийн тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Одоо ажил нь явагдаж байна.

“ДЦС-3” ТӨХК өргөтгөлийн төслийн тухай:

Ø  Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-аар хийлгэж Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд танилцуулж дэмжигдсэн.

“Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугам:

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалагаар 2012 онд гэрээ байгуулж, баригдаж эхэлсэн “Их тойрог” төслийн 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн “Зайсан-Сонгино” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр тус тус “ЭХБУТ” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв.

Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн “замын зураглал” болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан,  “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.

Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа.

Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Дачичтай уулзав

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ есдүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, харилцан ашигтай салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Сербийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэхүү бодлогын хүрээнд экспортын чиг баримжаатай эдийн засгийг төлөвшүүлэх, улмаар гуравдагч улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний гаргахад онцгой анхаарч байна гэв.

Монгол, Сербийн худалдааны нийт эргэлтийн хэмжээ боломжит түвшнээс харьцангуй бага байгааг онцолж, худалдааны харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын зорилго тавьж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, “Дэлхийн тусгай экспо 2027/28” арга хэмжээг Белград хотноо зохион байгуулах болсонд баяр хүргээд Серби Улс уг экспог амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох