Улстөр нийгэм
Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Найжил Адамстай 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр цахимаар уулзаж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн батлан хамгаалах, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой саналуудыг хэлэлцэв.
Цахим уулзалтаар мөн цар тахлын тархалтыг саармагжуулж, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг нь бууруулах арга замууд, вакцины нийлүүлэлт, вакцинжуулалтын талаар хөндөж ярилцлаа.
Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.
-
Цаг үе2024/07/03
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтарч бай...
-
Улстөр нийгэм2020/06/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярила...
-
Улстөр нийгэм2023/09/14
Австралийн парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүү...
-
Улстөр нийгэм2023/01/06
Хумхаа өвчний халдвар авсан энхийг сахиулагчдын талаар мэдээлэл хийлээ