Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй

Огноо:

,

Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын  ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа “Гуравдугаар сургуулийн цэг дээр 30 гаруй эмч, эмнэлэгийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдөр зах худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулаад байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна.  Зарим иргэдэд даралт ихдэх шинж тэмдэг илэрч байна. Тиймээс вакцинд хамрагдахаар ирэхдээ биеэ бэлдэж, даралт ихддэг бол даралтны эмээ ууж ирэхийг анхааруулж байна. Нэгдүгээр тунг хийлгээд дархлал тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлал бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох