Цаг үе
“Ардчиллаас ирээдүйд бидний хүлээх 30 өөрчлөлт” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлалаа
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардчиллаас ирээдүйд бидний хүлээх 30 өөрчлөлт” сэдэвт эссений уралдааныг оюутан залуусын дунд зарлаж байна. Энэхүү уралдаанд ЕБС-ийн 12-р ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон 25 хүртэл насны залуус оролцох боломжтой.
Нэг. ЗОРИЛГО:
Ардчиллын тухай ойлголтыг оюутан залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, ардчиллын үр дүнд нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлсөн эерэг нөлөөллийг түгээхэд оршино.
Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:
Бүтээл нь ардчиллын үнэ цэнэ, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эдийн засгийн эрх чөлөөний талаарх түгээмэл ойлголтуудад суурилан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, нийгмийн өөрчлөлтийг харьцуулсан түүхэн сургамж, ололт амжилтыг гаргасан байна. Ардчилал, эрх чөлөөнд тулгарч буй сорил, ирээдүйд хийх өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн байх нь чухал. Ашиглах баримт, жишээ нь үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурласан байна.
Гурав. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эссе нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
- Ардчиллын эерэг үр нөлөөний талаарх залуусын ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан байх.
- Шинэлэг, олон нийтийн анхаарлыг татахуйц сонирхолтой асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх.
- Эссе нь А4-ийн цаасан дээр Arial 12 фондоор мөр хооронд 1,5 зайтай бичсэн хоёр хуудсаас илүүгүй байх, үгийн тоо 500 хүртэл байна.
- Эссе бичихдээ mn хаягаар орж дээрх хоёр логог татаж, тавьсан байх.
Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ
- Эссегээ tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ. Ингэхдээ өөрийн овог нэр, сургууль ажлын газрын хаяг, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг тодорхой бичсэн байна.
- Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмж, олон нийтийн сүлжээг ашиглан түгээсэн байдал нь давуу тал болно.
Тав. ХУГАЦАА
- Оролцох эссег хүлээн авах хугацаа:
2019 оны 09 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна.
- Зохион байгуулагдах хугацаа:
I үе шат: 2019.09.13-ны 09 цагт. /Нийт оролцогчдоос эхний 100 хүн шалгарна/
II үе шат: 2019.09.20-ны 14 цагт. /Шилдэг 30 оролцогчид шалгарч, зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн гэрийн даалгавар авна/
III үе шат: 2019.09.30-ны 18 цагт. /Шилдэг 5 оролцогчид шилдэгээ тодруулна/
Шалгарсан бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчилна.
Зургаа. ШАГНАЛЫН САН
Эссе:
1-р байр: Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, Хонг Конг аялах эрхийн бичиг, 500.000,00 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, Хонг Конг аялах эрхийн бичиг, 400.000,00 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, 300.000,00 төгрөг
Тусгай байр-2: Өргөмжлөл, 200.000,00 х 2= 400.000,00 төгрөг
Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Цаг үе2020/01/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үзэл бодол2019/09/11
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно
-
Цаг үе2023/12/20
Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
-
Улстөр нийгэм2021/07/23
Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн төлөөллийг хүлээн авч уулзл...
