Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно

Огноо:

,

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй  гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн  МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм.

Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно.  Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран  “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг  үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно.

“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

МАН засагласан дөрвөн жилд Монгол Улсыг өрийн дарамтаас гаргажээ

Огноо:

,

Нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй энэ үед өнгөрснийг хамтдаа дүгнэе. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд улс төрийн ууган хүчин МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсноор засгийн эрхийг барих томилолтыг ард түмнээс өвөртөлсөн. Дараагийн сонгууль хаяанд ирсэн энэ үед эрх баригч намын дөрвөн жил ба дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх цаг болжээ. МАН засагласан дөрвөн жилд ард түмэнд амласнаа ажил хэрэг болгож чадсан уу. Тэд энэ удаагийн сонгуульд ард түмнээр дүнгээ тавиулна. Тиймээс бид “Амлалт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг салбар бүрээр дүгнэхээр болов. Эхний удаад эдийн засагт чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхээр амлалт өгсөн хийгээд хэрэгжилт нь хэчнээн хувьтай, ямар үр дүнтэй байгааг дүгнэх болно.

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН нийт таван бүлэг, 31 дэд бүлэг, 316 зорилт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Эдгээрийг том зургаар нь дүгнэхэд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 82.8 хувийн биелэлттэй гарсан байна. Бидний энэ удаад онцолж буй сэдэв болох эдийн засгийн чиглэлийн амлалтын биелэлтийг үзвэл 78.6 хувийн биелэлттэй гарчээ. МАН 2016 онд эдийн засагт чиглэсэн 96 зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Учир нь тухайн үед манай улсын эдийн засаг тэг зогсолт хийсэн байв. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд засгийн эрх барьсан АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, хасах руу оруулсан төдийгүй Монгол Улс дефольт зарлахдаа тулсан хүнд үед УИХ-ын ээлжит сонгууль болсон юм. Тийм ч учраас ард түмнээс үнэмлэхүй итгэл хүлээсэн Ардын намынхан эдийн засагт чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Харин тэд энэ чиглэлээр юу хийж, дэвшил гаргах тухайд ямар заалтыг, хэрхэн тусгаж байв. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхвөл ”Бид өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин урамшууллыг өсгөж, өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно” хэмээн бичиж байжээ. Энэ бол МАН-аас эдийн засагт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлогын арга хамжээний ерөнхий дүр зураг. Харин одоо эдгээр амлалт амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнийг харъя.

УИХ-ын 2016 оны сонгуулиас жил гаруйнхны дараа “Монгол Улсын эдийн засгийг сэхээнээс энгийн тасаг руу шилжүүллээ” хэмээн албаныхан дүгнэж байв. Учир нь тухайн үед эдийн засаг хасах баланс зааснаас гадна улсын төсвийг таван хэсэгт хуваасан, улсын өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн, иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон байв. Харамсалтай нь Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Монгол Улсад өр байхгүй. Өр гэдэг үгийг өглөг гэх үгээр сольё” хэмээн эрүүл хүнээс гарамгүй тайлбар хийж суусан цаг саяхан. Гэтэл бодит байдалд Монгол Улс “Чингис” бондын 1.5, “Дим сам” бондын нэг, “Гэрэгэ” бондын 800, “Хуралдай” бондын 600, “Мазаалай” бондын 500 сая ам.доллараас гадна “Кредит свийс” банканд 250 сая ам.долларын өртэй болчихоод байв. Ингэж гадаад болон дотоодоос авсан 400 гаруй өрийн бичгийг АН-ынхан Ардын намын Засгийн газарт өвлүүлсэн байдаг. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатгаж, бүсээ чангалан зүтгэсний хүчинд АН-ын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ. Энэ бол гурван сая иргэн тус бүрт 2.8 сая төгрөг олгоход хүрэлцэх хэмжээний мөнгө байсан юм. Ямартай ч ийнхүү МАН засагласан дөрвөн жилд манай улс өрийн дарамтаас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөж, хоолойд тулсаних өрийг цэгцэнд нь оруулаад байна.

2016 онд засгийн эрх авсан МАН-ынхны явуулсан бодлогын үр дүнд оны сүүлчээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн байдаг. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. Улмаар 2019 онд уул уурхайн салбарын экспортоос хамааран өсөлт саарч, 5.1 хувь болсон. Харин 2019 оны сүүлийн саруудын үзүүлэлтүүдийг тооцсоны үндсэн дээр Монголын эдийн засаг энэ 2020 онд 5.6 хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банкнаас, 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг Азийн Хөгжлийн банкнаас дэвшүүлж байв. Ийнхүү МАН-аас эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, эдийн засаг жигд өсөлтөөр урагшилж байсан ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас дан ганц Монгол төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл учраад байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг бататгаж чадсан учраас нэг жилийн хүндрэлийг даваад гарах чинээний болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж буй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харвал хямралыг даван туулах болон татварын зохистой орчин бүрдүүлэх, татварыг хөнгөвчилж, энгийн болгох тухайд төдийгүй бизнесnau дэмжих зорилтын хүрээнд томоохон ахиц дэвшил гарчээ. Бодит ажил хэрэг болсон бодлогын арга хэмжээнүүдийг тоймлон хүргэе.

Хямралыг даван туулах зорилтын хүрээнд

-Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэв.

-ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тохирсноор төсвийн орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулсантай холбоотой гадаад валютын албан нөөцийн хэмжээг 2018 оны жилийн эцэст 3.5 тэрбум, 2019 оны эцэст 4.3 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэв.

-Төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлэв.

-2016 онд гадаад валютын албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар байсныг 2017 оны аравдугаар сард 1.7 тэрбум ам.долларт хүргэж, валютын нөөцийг гурав дахин нэмэгдүүлэв.

-Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв.

-Хариуцлагатай, ил тод, нээлттэй хэмнэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлэв.

-Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 оны арванхоёрдугаар сард 19.7 хувь байсан бол 2017 оны мөн үед 19, 2018 оны арванхоёрдугаар сард 17 хувь байсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 16.8 хувь болгон бууруулав.

Татварыг хөнгөвчилж, зохистой орчин бүрдүүлэх хүрээнд

-Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сард шинэчлэн батлав.

-Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгов.

-Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлөх нөхцөлийг бүрдүүлэв.

-Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгон нэмэгдүүлж, 164 аж ахуйн нэгжийг хамруулахаар болов.

-Нийслэлээс 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөхөөр болов. Үүний дагуу 50 хувийн хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 аж ахуйн нэгж, 90 хувийн хөнгөлөлтөд 8100 иргэн, 55 аж ахуйн нэгжийг хамруулав.

-Жилд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах аж ахуйн нэгж бол жилд хоёр удаа тайлан гаргах боломжтой болов. Татварын тайлан алдаатай, зөрүүтэй бол татвар төлөгчид мэдэгдэж гурав хоногийн дотор залруулах боломжтой болов.

-Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүй залруулах боломжтой болов.

-Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол шууд буцааж, аж ахуйн нэгж рүү шилжүүлэх зохицуулалттай болов.

-Татварын өрийг төлж барагдуулах хугацаа хоёр сая байсныг хоёр жил болгон нэмэгдүүлэв.

-Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-аас дээш хувийг экспортод гаргаж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж эхлэв.

ХАОАТ-ын буцаан олголтын хүрээнд

-Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт олгодог байсныг зургаа болон нэмэгдүүлэв.

-Ипотекийн зээлийн хүү өдгөө найман хувь. Хэрвээ иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцаан олгох боломжтой болов.

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв.

-Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбумаас бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулав.

Бизнесийг дэмжих зорилтот ажлын хүрээнд

-Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв.

-Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль болон татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгах ажлыг хийж байна.

-Хөдөө орон нутагт, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлэх хуулийг батлав.

-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

-Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэв.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Гомбосүрэн: Бие даагчид олноор гарч ирвэл бид шинэ зовлон амсана

Огноо:

,

УИХ-ын энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон буюу 208 хүн бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намын нэр хүнд унасантай холбоотойгоос гадна улс төрд “цус сэлбэх” шаардлага бий болсноос үүдэлтэй хэмээн бие даагчдын төлөөлөл тайлбарлаж буй. Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай, улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барих тогтолцоотой.

Түүнчлэн өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх тухайд бодит алхам хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг тусгаж өгсөн. Ийм нөхцөлд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч олшрох, улмаар төрийн эрх барих дээд байгууллагад олноор сонгогдвол ямар үр дагавартай вэ. Энэ тухайд төр, нийгмийн зүтгэлтэн болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд байр сууриа илэрхийлж  эхэлсэн.

Энэ  удаад  Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан  Ц.Гомбосүрэн “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давалгаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ.  Баахан бие даагч олонх болоод гараад ирвэл тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна. Бид шинэ зовлон амсана. Гэхдээ тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Харин сайн, муу нь жич асуудал.

Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэлзүй газар авч, манайхан туйлршлах дуртай юм чинь нэг мэдсэн баахан бие даагчийг сонгочихвол баларна даа гэж хувьдаа санаа зовж сууна. Ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж  чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт байх ёстой гэж би бодож байна. Тийм ч учраас шинэ парламентууд муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс  төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлбал бид сайнаа үзэхгүй” хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ү.Амарбат: Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох Үндсэн хуулийн заалтыг "амилуулахад" МАН манлайлал үзүүлж байна

Огноо:

,

МАН УИХ-ын ээлжит сонгуулийн зардлаа бүрдүүлэхийн тулд "Хүчээ нэгтгэе” хандивын аяныг өнгөрсөн ням гарагт эхлүүлсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээр, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай улстөрчдийг нэр дэвшүүлсэн. Мөн нэр дэвшигчдийг хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон юм. Үүний дагуу тус нам Сонгуулийн хуульд заасны дагуу хандив цугпуулж эхэлсэн. Тэгвэл МАН-аас өрнүүлж буй хандив цуглуулах арга хэмжээ нь хуульд хэрхэн нийцэж байгаа болон хандив өргөж буй иргэн, аж ахуйн нэгж юунд анхаарах ёстой талаар хуульч Ү.Амарбатаас тодрууллаа.
 
-МАН-аас сонгуулийн зардал бүрдүүлэх хандивын аяныг эхлүүлсэн. Энэ санаачилга хуульд хэр нийцэж байгаа вэ?
 
-УИХ-ын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуульд улс төрийн намууд сонгуульд оролцохдоо хандивыг хэрхэн, яаж бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Дээрээс нь сонгуулийн бус үед хандивыг хэрхэн цуглуулах талаар Улс төрийн намын тухай хуульд мөн нарийвчлан тусгасан байдаг. Харамсалтай нь намууд цэвэр бус эх үүсвэрээс буюу сонгогдсоныхоо дараа өр төлөх хэлбэрээр хандив цуглуулж байгаа жишээ гарсаар байна. Тухайлбал, нэр дэвших эрх олгож байгаагийнхаа төлөө их хэмжээний мөнгө авах эсвэл улс төрийн намууд томоохон хэмжээний ганц, хоёрхон компаниас санхүүжих.Үгүй бол аль нэг улс төрийн нам их хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулаад байгаа атлаа эх үүсвэр нь  тодорхойгүй байх зэрэг асуудал нийгэмд үүсээд байна. Ийм байдлыг бид нүдээр үзээд, хараад сууж байна шүү дээ. Улс төр нь хөгжөөд, соёл нь төлөвшчихсөн намууд нэг эх үүсвэрээс их хэмжээний мөнгө авах биш олон хүнээс буюу тухайн намын гишүүд дэмжигчдээс бага хэмжээний мөнгийг, олон эх үүсвэрэс татан төвлөрүүлдэг. Ингэж цуглуулсан мөнгөөрөө сонгуулийнхаа сурталчилгааны  кампанит ажлыг санхүүжүүлсэн нь хамгийн зөв хувилбар юм. Өөрөөр хэлбэл, ингэж хандив цуглуулсан нам сонгуулийн дараа хэн нэгний өмнө өргүй, хэн нэгэнд зориулсан шийдвэр гаргахгүйд голутга учир нь оршиж байгаа юм. Хэрвээ тухайн улс төрийн нам засгийн эрхэнд гараад хэн нэгний төлөө шийдвэр гаргах ёстой бол өөрт нь хандиваа өгч, итгэлээ хүлээлгэсэн ард иргэдэд үйлчилдэг. Энэ бол хүн бүхний хүсдэг цэвэр систем.
 
МАН-ын хувьд сонгуулийн хандив цуглуулахаар дансаа ил, тодоор зарлаад олон  нийтээс дэмжлэг хүсч байна. Өөрийн нэр дэвшигчдээс юмуу томоохон компаниудаас хандив авахаас татгалзаж байгаагийнхаа хувьд МАН-ын санаачилга хамгийн өргөн хүрээнд өрнөж буй эхний санаачилга гэж харж байна. Энэ санаачилга Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж буй өдөртэй утга агуулгаараа уялдаатай.
 
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг нь улс төрийн нам нийт иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлнэ. Санхүүжилт нь шилэн, ил тод, нээлттэй байх зохицуулалт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлж байна. Үндсэн хуулийн энэ заалтыг улс төрийн намууд амилуулах, хувь нэмрээ оруулах ёстой. Энэ тухайд МАН манлайлал үзүүлж байна гэж томьёолж болохоор байна.
 
-Сонгуулийн санхүүжилтийг хандиваас өөрөөр бүрдүүлэх боломж бий юү?
 
-Сонгуулийг хуулийн дагуу шударга явуулахын тулд бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Тэгэхээр улс төрийн нам сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хуульд заасан хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Юуны түрүүнд улс төрийн нам гурван эх үүсвэрээс сонгуулийн санхүүжилтээ босгоно. Үүнд нэгдүгээрт, хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө байна. Мэдээж хандив бол үлэмж хэсгийг бүрдүүлж таарна. Иргэдийн хувьд хандивыг мөнгөн болон мөнгөн бус гэсэн хоёр төрлөөр өгч болно. Мөнгөн хэлбэрээр өгч байгаа тохиолдолд хуульд заасан хоёр хязгаарыг баримтлах ёстой. Хэрвээ хувь хүн хандив өгч байгаа бол тав хүртэлх сая төгрөгийг өгөх боломжтой.
 
Хуулийн этгээд бол 20 хүртэлх сая төгрөгийг хандивлаж болно. Ингэхдээ хандив өгч байгаа бол хувь хүн үү эсвэл байгууллага, аж ахуйн нэгжээс үү гэдгээс гадна нэр, регистрийн дугаар болон тухайн хандивыг ямар эх үүсвэрээс өгч байгаагаа заавал тусгаж  байж улс төрийн нам тухайн хандивыг хүлээн авах боломж бүрдэнэ.
 
-Хэн хандив өгч болохгүй вэ?
 
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан долоон субьектээс хандив авч болохгүй. Үүнд гаднын иргэн болон олон улсын байгууллагууд сонгуульд хандив өргөж болохгүй. Мөн ямар нэг улсын харьяалалгүй иргэн хандив өргөх боломжгүй. Мөн насанд хүрээгүй хүүхэд, төрийн бүх төрлийн байгууллага, төрийн өмчит компаниудаас сонгуулийн хандив авч болохгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр татварын өртэй нь тогтоогдсон байгууллага сонгуулийн хандив өгөх боломжгүй. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор татвараа хойшлуулчихсан байгаа бол хамаарахгүй. Үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага болон үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй байгууллага мөн улс төрийн намд сонгуулийн хандив өргөх боломжгүй гэдгийг хуульд нарийвчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан иргэн, аж ахуйн нэгжээс хандив өгвөл улс төрийн намууд хүлээж авахгүй байх хэрэгтэй байх нь. Үүнд улс төрийн намууд хууль зүйн хувьд анхаарч ажиллах шаардлагатай.
 
Х.ӨНӨРБОЛД
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох