Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад зориулан 200 000 ам. долларын тусламж үзүүлнэ

Огноо:

,

Элчин сайд Майкл Клечески АНУ-ын ЭСЯ-наас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан, Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад 200 000 ам. долларын тусламж үзүүлэх болсныг зарлалаа.

ЭСЯ-ны энэхүү тусламж нь яаралтай засвар шаардлагатай болоод буй Ядам сүмийг сэргээн засварлахад чиглэгдэх юм. Энэхүү томоохон төсөл нь бидний МУ-тай түншлэн өвөрмөц, баялаг соёл уламжлалыг нь ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх хүчин чармайлтын үргэлжлэл болж байна.



Өмнө нь Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд, Монгол Улсын Үндэсний музей, Занабазарын дүрслэх урлагийн музей зэрэг байгууллагуудад соёлын өвийн төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд үүнд эртний нүүдэлчдийн хэл бичгийн соёлыг хадгалан үлдээх хөтөлбөрүүд ч мөн багтсан билээ. Тус сан нь 2002 оноос хойш нийт 2.5 сая долларын дэмжлэгийг Монгол Улсад үзүүлээд байна гэж Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно

Огноо:

,

Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм.

Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.

​Үеийнхэн дундаа хүн чанар, хүнлэг сэтгэл, тусархуу зангаараа үнэлэгддэг тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо “Дурлал шиг бүсгүй” нэртэйгээр энэ сарын 26-нд тоглохоор болжээ.

Түүний тоглолтонд нийтийн дууны урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй залуу уран бүтээлчид, найзууд нь оролцож ая дуугаа өргөх аж.

​Энэ намрын хамгийн анхны, хамгийн доргио тоглолтонд та бүхнийг хүндэтгэн урьж байна. Тоглолтын тасалбарыг 19001950 үнэгүй хүргэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88103034, 94112525-аас авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Анна Каренина" УДЭТ-ын тайзнаа тавигдана

Огноо:

,

“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.

Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч мөн бүрнээ агуулдаг.

"Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.


 
Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

Дүрүүдэд,

Анна Каренина - Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) - Н. Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская - Г.Урнаа /МУГЖ/, Б.Одончимэг /СТА/
Кити Щербацкая - Д. Хулан, О. Хонгорзул
Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван - П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/ нар тоглоно.

Тус жүжгийн албан ёсны нээлтийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хийхээр төлөвлөж байна гэж Улсын Драмын Эрдмийн театраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хилчин тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Хилчдийн баярын өмнө тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригад генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хилчдийн баярын өмнө тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригад генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний их баяр наадамд амжилттай сайхан барилдаж түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар /“Хилчин” спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, хошууч Б.Пүрэвсайхан, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин”, үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж, дурсгалын зүйл гардуулав. Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн 11.2.3-д заасны дагуу сайшаал хүртээсэн юм гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох