Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарманд засварын ажил хийнэ

Огноо:

,

Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын  төмөр замын гармыг 2021.07.01-ний өдөр буюу өнөөдөр 06:30 цагаас 10 минут, 10:00 цагийн орчимд 10 минут, 11:10 цагийн орчимд 5 минутын хугацаатайгаар нийт 3 удаа хааж гарам засварын ажил хийгдэнэ.

Иймд иргэд жолооч нарыг цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов. 

Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов.

Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Огноо:

,

Финлянд болон Эстонид орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл болжээ.

Эстони улсын Таллин хотод цасны зузаан 10 см-т хүрсэн байна.

Дээрх улсуудад өвлийн улирал аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таваас арваннэгдүгээр сар хүртэл бороо ордог болжээ.

Тухайлбал, 1961-2002 онд өвлийн улиралд ордог цасны хэмжээ 25.9 хувиар буурч, бороо орох нь 5-15 хувиар өссөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох