Урлаг спорт
"ДээлтэйМонголChallenge" уралдааныг зарлаж байна

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор 2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан.
Энэхүү наадам нь Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтыг зохион байгуулж, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг зочин оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос зэргийг шалгаруулан, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, уран бичлэг, уран хайчилбар урчуудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 онд жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан байдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge, #Dancechance уралдааныг эхлүүлж байна.
Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 9-нөөс 8 дугаар сарын 9-нийг хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм. Та бүхнийг идэхтэй оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Урлаг спорт
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.
БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Урлаг спорт
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14 хүртэл 9-17 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл