Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Франц дахь монголчууд Төрийн далбаагаа мөнх цаст Монбланы оройд мандуулав

Огноо:

,

Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Франц Улсад ажиллаж амьдарч буй Цамбын Азбилэг, Баатарын Байгалмаа, Цагаанхүүгийн Батчимэг, Энхбаярын Дөлгөөн, Батсайхaны Дэлгэрмаа, Бадамдоогийн Өнөрбат нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид амжилттай оролцсон байна.

Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч оролцох боломж бүрдсэн байна.

Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. Тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан бөгөөд 23 км зайн төрөлд Ц.Азбилэг (05:45:31), Б.Байгалмаа (05:00:44), 10км зайд Ц.Батчимэг (01:16:15), Э.Дөлгөөн (01:37:53), Б.Дэлгэрмаа (01:37:52), Б.Өнөрбат (01:19:58) нар амжилттай оролцлоо.

Манай тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.

Тус клуб нь зөвхөн гишүүдийн хүрээнд гүйх биш Францад амьдарч байгаа монголчуудаа нэгтгэх, хамтдаа ууланд алхах, спорт хийх зэргээр цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд багачууд, залуустаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байгаа.

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ дэмжих, суралцах, ажиллаж амьдарч буй улс орныхоо нийгэм, олон нийтэд монгол орноо эерэгээр таниулан сурталчлах, зөв үлгэрлэл үзүүлж байгаад гүйлтийн клубын гишүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас Франц Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
 
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
 
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.

· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.

· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох