Үзэл бодол
Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцыг шийднэ
Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт газар дээр нь очиж ажиллалаа.
Тус орон сууцыг 2011 онд барьсан. Тухайн үед Батлан хамгаалахын их сургуулиас ажилчдын орон сууц барих хүсэлт гаргасны дагуу зөвшөөрөл олгож байжээ. Гэтэл 2020 онд хашаагаа хааж, иргэд гэрээсээ гарч, ороход хүндрэлтэй болсон байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт сургуулийн удирдлагатай уулзахад “Манай ажилчдаас хоёр өрх л амьдарч байгаа. Тухайн үед орон сууцанд орсон ажилчид ихэнх нь байраа зарсан. Одоо түрээсийн айлууд л амьдарч байгаа учраас бидэнд хамааралгүй” гэх байдлаар хариулт өгч, орц, гарц нээх боломжгүй гэсэн тайлбар хэлжээ.

Оршин суугчид энэ гарцаар гарч яваад хөл, гараа хугалсан тухайгаа хэлж байлаа. Мөн “Халуун ус, цахилгаан тус сургуулиас хамааралтай байдаг. Дургүйгээ хүрэхээр усаа хаачихдаг. Ус нь маш их зэвтэй гардаг. Цахилгаан тасрахад бид өөрсдөө мөнгө төлж, асуудлаа шийдсэн” гэв.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Батлан хамгаалахын их сургуулийн багш, ажилтнууд одоо амьдарч байгаа эсэх нь чухал биш. Тухайн үед манай ажилтнууд амьдарна гэж зөвшөөрөл авсан. Иймээс энэ сургууль дотор цаашид барилга, байгууламж барих зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг НИТХ-аар батлуулна. Мөн иргэдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс тусгай хэрэгцээний газрыг УИХ-аар батлуулж, тухайн газрыг оршин суугчдад авч өгөхөд анхаарч ажиллана. Байрны ар талын иргэний өмчилсөн газрыг газар чөлөөлөлтөд оруулах асуудлыг ярилцана. Орц, гарцын асуудлыг шийднэ” хэмээн хэллээ.

Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2022/05/06
Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн та...
-
Цаг үе2021/03/11
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах ажлын х...
-
Улстөр нийгэм2021/09/30
"Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаал...
-
Цаг үе2023/10/17
Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр барив...
