Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Жишиг танхим” төсөл хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй албаны хүмүүс тус дүүргийн 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 173 хороо байдгаас хамгийн их буюу 19200 хүн амтай хороо юм. Төрийн анхан шатны нэгж болох тус хороо нь иргэддээ ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх, төрийн албан хаагчид орчин үеийн шийдэлтэй орчинд ажиллах нь өөрөө олон давуу талтай.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Жишиг танхим” төслийг тус хорооноос эхлүүлэхээр болсон байна. 

БГД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар хэлэхдээ, “Бид Иргэний танхимаа байнгын тогтмол ажиллагаатай байлгаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, түүнийг хэрэгжүүлэх, бодит ажил болгох, цаг үеийн ажил асуудлаар олныг хамарсан  хэлэлцүүлэг  хийж,  ил тодоор иргэддээ  мэдээлж байхыг хичээн ажилласаар байна. Манай хороо "Нэг цонхны үйлчилгээ"-гээр Улсын бүртгэл, Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ, цагдаа, нийгмийн ажилтан, зохион байгуулагч үйлчилж байгаа бөгөөд нэмээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын үйлчилгээг авах хүсэлт тавиад байгаа. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй бодит нэг цонхны үйлчилгээ болгох юм.

Мөн цаашлаад гарааны бизнес эрхлэгч залуус бизнесийн санаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулан, бизнесийн үйл ажиллагааны хүрээн дэх асуудлуудаар санал солилцох, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилттой байна” гэлээ.

Дашрамд дурдахад Баянгол дүүргийн 6 дугаар хороо нь 2021 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал асуулгын ажлаар БГД-ийн 25 хорооноос хамгийн өндөр санал авч шалгарсан бөгөөд хорооны хэмжээнд сүүлийн 10 жилд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт "Өрх бүр нэг мод"  төслийг хэрэгжүүлж 2600 гаруй мод тарьжээ.

Мөн ИТХ-ын ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй "Сэтгэлээрээ эмчилье" аянд алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан нэгдсэн юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох