Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2021 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

"Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ

Огноо:

,

Олны танил од, урлагийнхны имижийг бүрдүүлдэг А.Уянга гэх бүсгүй саяхнаас анхаарлын төвд тод орж ирлээ. Шороон түмэн стилистүүдээс энэ бүсгүй өөрийн нэрийн брэндээрээ ялгардаг.

"Boho Mongolia" брэндийнх нь өвөрмөц содон хувцаснуудыг өмссөн хэн ч олноос онцгойрч харагддаг нь маргашгүй үнэн. Өөрөө ч өндөр нуруулаг сайхан бүсгүй болохоор түүнийг загвар өмсөгч модель гэж их эндүүрдэг. Саяхан л гэхэд "National TV"-ээр цаг агаарын мэдээний зочин хөтлөгчөөр уригдаж, цаг агаар танилцуулахад нь хүмүүс загвар өмсөгч гэж эндүүрч байсан.

Хүрээллийнхэндээ бол хэзээний танил стилист А.Уянга оны сүүлд оройхон олонд танигдаад ширүүхэн дайрч байна. Брэндийнх нь түүх аль 2014 оноос эхэлж гадны зах зээлд хүч үзэж байхад эзэн нь одоо л гарч ирэх гэж. Түүнийг "Next generation" наадмаас шагнал аваагүй бол хүмүүс мэдэхгүй өнгөрөх шахлаа шүү.

Дашрамд сануулахад онцгой содон, ганган "Boho" брэндийг Германд гаргаж эхлээд байгаа бөгөөд  А.Уянга Германы зах зээлд цахиур хагалахад эргэлзэх зүйлгүй гэдэгт итгэж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2022 оны 11 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг нэг компанид, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийн хугацааг сунгаж, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, гурван компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар “Анд Дэнөүд” ХХК, “Капекс Капитал” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг компанид салбар байгуулах, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Томуугийн вирус таны эргэн тойронд хэр удаан "амьдардаг" вэ

Огноо:

,

Томуугийн вирус 1-2 өдөр гадаргуу дээр амьдрах чадвартай байдаг тул орон гэр, ажлын байр, үйлчилгээний байгууллагад тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж хэвшээрэй. 

Хатуу гадаргуу дээр /ширээ, сандал, гар утас г.м/ 24-48 цаг

Зөөлөн гадаргуу дээр /ор, дэр, хувцас, цаас г.м/ 8-12 цаг 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох