Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Авто замын трасст орсон бургасыг шилжүүлэн суулгаж эхэллээ

Огноо:

,

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ.

Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас  “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна.

Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ. 

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэлээ.

Мөн “БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буй “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны  харьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу  нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа ярилаа.  

Харин гүйцэтгэгч компанийн зүгээс замын трасст өртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлыг ирэх долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд авто замын ажлыг аравдугаар сарын 15-нд дуусган ашиглалтад оруулна гэдгийг “Даймонд Рөүд” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хүрэлбаатар хэлж байлаа. Тус авто зам ашиглалтад орсноор “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-У

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Алматы хотод 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зохион байгуулсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээний 3 дахь удаагийн хуралд оролцлоо.

Хурлын нээлтэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал үг хэлэв. Тэрбээр “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны санаачилсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээнээс зохион байгуулдаг туршлага судлах, мэдээлэл солилцох арга хэмжээнүүдийг манай улсын авлигатай тэмцэх байгууллага дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэх авах, шилэн хэмээх цогц “5Ш” ажиллагааг явуулж байгаа, санхүүгийн мөрдөн шалгах болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудаас 2022 онд 12.2 сая ам.долларыг эргүүлэн авчирч чадсан” талаар хэлсэн үгэндээ дурдлаа.

Хурлын үеэр эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагын дарга, хошууч генерал Асхат Жумагалитай хоёр талын албан уулзалт хийж, хоёр орны авлигатай тэмцэх байгууллагын сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтаран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын төлөөлөгчид БНКУ-ын Санхүүгийн хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзаж авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар “нүүрсний” гэх хэрэгт хамтран дэмжлэг үзүүлж ажиллах, авлигатай тэмцэх сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тоног төхөөрөмж өглөө

Огноо:

,

Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” А/230, А/635 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан ээлжид гарч байгаа алба хаагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
 
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Орон нутгийн төсвийн 101.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашины засвар үйлчилгээ, татлага, гүний усны аврах ажиллагааны шумбалтын иж бүрэн хувцас, завины мотор, ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат зэрэг багаж, хэрэгслийг тус газарт хүлээлгэн өглөө гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

Огноо:

,

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох