Үзэл бодол
Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ бэлэглэлээ
Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна.
Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компаний зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гал сөнөөх албанд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ гэх мэт нийт 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий багаж, хэрэгслийг бэлэглэлээ.
Скай Хайпермаркет ХХК нь нийт ажилтан, албан хаагчидтайгаа хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг сар бүр тогтмол зохион байгуулдаг ба ингэхдээ нийгмийн сайн сайхны төлөө, нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулдаг байна. 2018 онд гэхэд 100 гаруй сая төгрөгийн Сайн үйлсийн ажил хийжээ. Цаашид ч энэ ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлэх болно хэмээн Скай хайпермаркет ХХК-нийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа дурдлаа.
Дашрамд дурдахад Имартынхан 4-хөн өдрийн өмнө Хан-Уул дүүрэгт 3 дах салбараа нээсэн бөгөөд Монголдоо хамгийн олон авто зогсоолтой, Хамгийн олон хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай хайпермаркет юм байна.



Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2025/05/23
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэ...
-
Шударга мэдээ2025/11/18
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цог...
-
Улстөр нийгэм2026/05/14
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж байна
-
Цаг үе2023/02/27
Зохиолч Д.Хүүгийн “Батмөнх Даян хаан” номын нээлт болно
