Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 13. Буд гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. 

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад  муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

COVID-19: Хоолны зөвлөмж

Огноо:

,

Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух

• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх

• Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:

• Халуун шөлтэй хоол идэх

• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх

• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх

• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух

• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүллээ

Огноо:

,

Цар тахал хүндэрсэн нөхцөл байдлын энэ амаргүй үед ч Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн томилгоотой үүргүүдийг гүйцэтгэсээр байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагуудаас “Тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл илэрлээ” гэх мэдээллийн мөрөөр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг дөрвөн хоногийн хугацаатай Халхгол суманд ажиллаад ирлээ.

Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажилласан бөгөөд тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 40 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болгосон байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи их төлөв хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох