Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ

Огноо:

,

"Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Нийгмийн Ардчилал" залуучуудын академиас зохион байгуулсан “Training of Trainer 2021” сургагч багш бэлтгэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтыг орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх, НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах  зорилготойгоор зохион байгуулсан юм. 21 аймаг 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 залуус 8 сарын 23-аас 8 сарын 28-ны  хооронд амжилттай суралцан сертификатаа гардан авч, төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.

Сургагч багш бэлтгэх сургалтын үйл ажиллагааг Х.Сайхансанаа захиралтай Сургалт, судлагааны “Стратеги академи-”ийн хамт олон хамтран зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус "Сургагч гэж хэн бэ", "Илтгэгчийн суурь ур чадварууд" , "Нийгмийн ардчиллын үнэт зүйл", "Сургагчийн ур чадвар", "Нийгмийн баримжаат эдийн засаг", "Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв" зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдан оюуны цар хүрээгээ тэллээ.

Сургалтыг “Нийгмийн Ардчилал” залуучуудын академийн захирал, Хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Хувийн ур чадварын гуру, “Дел Карнеги” болон “JСI” байгууллагын олон улсын сургагч Э.Чинзориг, “POSITIVE MIND” буюу “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар, “Mongolian leadership institution” гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв, Сургалт, судалгааны “Стратеги академи” сургагч багш Г.Чулуун-Үрэл, А.Хишигтөгс, О.Оюундалай, П.Түмэнцэцэг гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвар, ололт амжилт, туршлагаасаа залуустай хуваалцсан.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн захирал Б.Золбадрал, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, УЗ-ийн гишүүн Я.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Галсан болон сургалт орсон багш нар оролцлоо.

Энэ үеэр НАЗА-ийн захирал Б.Золбадрал “Сургагч багш та бүхэн залуучуудад хувь хүний хөгжлийн хурыг түгээх маш чухал, ёс төртэй үүргийг хүлээж авлаа. Энд хүрч ирээд зүгээр нэг сургалт үзээд сургагч болж байгаа юм биш, бүгд нэг анги, нэг хамт олон болж, нэг зорилгын төлөө нэгдэж байна. Цаашид олон жил хамтарч ажиллан, бас нөхөрлөнө, түүнчлэн олон залууст эерэг өөрчлөлт, өөрийгөө хөгжүүлэх ухааны хурыг түгээнэ. Тиймээс сургагч багш болж буй залуус бүгд цаашид улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг хэлж байлаа.

Мөн НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Залуус та бүхэнд маш том хариуцлага тулж ирлээ. Сурсан мэдсэн бүх зүйлүүдээ аймаг, сум, дүүргийнхээ залуучуудад харамгүй түгээж, сургаж, дараагийн үеийн залуучуудаа бэлтгэх ажилд идэвхтэй оролцоорой. НАМЗХ-ны эд эс дараагийн үе болж буй залуус та бүхэн улам хийхийг хийж, бүтээх чадвартай гэдгийг онцолъё” гэлээ.

Ийнхүү аймаг, дүүргийн шилдэг залуус “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн сургагчийн ёс зүй, хариуцлагын гэрээг байгуулж, төгсөлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө. Монголын шилдэг илтгэгч сургагч багш нарын үг, туршлага, мэдлэг мэдээлэл бүхэн залууст шинэлэг ололт амжилт, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, урам зориг өглөө гэдгийг залуус онцолж байв. Мөн уг сургалт шинийг сурсан,  шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олголоо гэдгийг ч хэлж байв.
 
Тус сургалтад залуус нэгдэн оролцсоноороо хувь хүний хөгжил, сургагч багшийн суурь мэдлэг, ур чадвар зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон мянган залуусыг чадавхжуулах ур чадварыг эзэмшсэн юм.
 
Ийнхүү бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр тавьж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.











Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох