Шударга мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ
Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан.
Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна.
Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм.
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

-
Улстөр нийгэм2021/05/14
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ОУПХ-ны Залуу парламентчдын форумд Монголын парламенты...
-
Цаг үе2026/02/27
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ
-
Шударга мэдээ2023/11/07
Амьд малын дуудлага худалдаа энэ баасан гарагт эхэлнэ
-
Цаг үе2024/02/29
Хууль зүй дотоод хэргийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа
