Үзэл бодол
Ж.Чинбүрэн: Монгол, Францын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлэгт УИХ-ын дөрвөн гишүүн харьяалагддаг болохыг уулзалтын эхэнд танилцуулав.

Тэрбээр Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн, уг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй найрамдлын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй Монгол Улсад албан айчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, тус бүлгийн даргаар анх удаагаа сонгогдон ажиллаж байна гэв. Тэрбээр, Монгол Улсад айлчлах хугацаанд парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг илүү тодорхой, үр дүнд хүрсэн уулзалтууд болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Үүнд, Сенатын зүгээс боловсрол, эрүүл мэнд болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2023/10/26
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Үзэл бодол2020/07/09
Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн замыг хаах шийдвэр гараагүй
-
Улстөр нийгэм2024/05/22
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны...
-
Улстөр нийгэм2024/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзл...
