Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Мөрөн сум хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжтай боллоо.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Мөрөн сумын Засаг дарга Ш. Идэрбаясгалан, Төслийн удирдагч Б. Оюун нар тууз хайчилж албан ёсоор нээлт хийлээ. Энэхүү Цэвэрлэх байгууламж нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд баригдсан. Цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой дэвшилтэт технологи бүхий Цэвэрлэх байгууламж юм.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад орууллаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Огноо:

,

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.

Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Огноо:

,

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ.

Хэргийг тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй ) нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оноос 2022 оны хооронд 68 удаагийн үйлдлээр нийслэлийн дүүргүүдийн гэр хороололд байрлах эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх, хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлж, нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оноос 2025 оны хооронд 12 удаагийн үйлдлээр цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.  

Б.Ч нь дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ч-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд Б.Ч-г нийт 6 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911,5 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн зарын дагуу холбогдож, эд зүйл худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандаж, мэдээллийг нягтлах, гэр хороолол, зуслангийн айлууд гэртээ болон хашаандаа дохиолол суулгах, камержуулах, хөршийн холбоотой байх зэргээр анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ

Огноо:

,

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина.

ДЦС-2 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг өнөөдрөөс зөөж эхэллээ.

ДЦС-5-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авч, зам талбайгаа бэлдэнэ” гэв.

Тус төсөл нь хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан, ургамал зэрэг байгаль орчинд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолж, экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглах юм. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 10 минут

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхий...

Цаг үе4 цаг 11 минут

Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэр...

Цаг үе4 цаг 14 минут

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсий...

Улстөр нийгэм4 цаг 15 минут

С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогто...

Цаг үе4 цаг 17 минут

Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

Шударга мэдээ4 цаг 19 минут

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүрт...

Улстөр нийгэм4 цаг 21 минут

Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж...

Улстөр нийгэм4 цаг 24 минут

ЗГ: “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.У...

Цаг үе4 цаг 25 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Цаг үе4 цаг 28 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Санал болгох