Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

“Эко констракшн” сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав

Огноо:

,

Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж  “Эко констракшн” компани таван сая төгрөг хандивлалаа.

Дөрөв дэх засаглалын үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК үргэлж дэмжсээр ирсэн.

Мөн үндэсний бүтээн байгуулагч тус компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд гэнэтийн галын аюулд өртсөн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд өнгөрсөн долдугаар сард 10 сая төгрөг хандивлаж байсан юм.

Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-аас “Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж, бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ж.Жаргалсайхан удахгүй эдгэрч олон түмнийхээ төлөө үзгээ хурцалж, үйлсээ үргэлжлүүлэх болтугай” хэмээгээд Монголын нийт бүтээн байгуулагч нарыг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа.

Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм.

Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.  

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж, “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар, "Төрийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд ЦХХХ-ны салбарт бодлогын зарим шийдлүүдийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 64 тэрбум төгрөгийг төрийн байгууллагууд сервер, тоног төхөөрөмж, программ хангамжийн зардалд зарцуулсан байна. Гэвч худалдан авч, ашиглаж буй серверүүд нь нэгдсэн байдлаар ашиглагдах боломжгүй өөр хоорондоо ялгаатай, уялдаагүй, үр ашиг багатай.

Мөн ЦХХХЯ-аас гаргасан судалгаагаар 2022-2024 он хүртэл 700 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн зардалд зарцуулахаар төрийн байгууллагын цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн мэдээлэлд тусгагдсан байна.

Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЦХХХ-ны сайдын хувиар удахгүй хэлэлцэгдэх төсөвт шинэ санал боловсруулан тусгахаа илэрхийлж байна.

- “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлэх,

- Төрийн мэдээллийн сүлжээнд хандан ажиллах шаардлагатай төрийн байгууллагуудын тус тусдаа сервер, тоног төхөөрөмж, программ хангамж, хүний нөөц ашигладаг байдлыг зохих төвшинд халж нэгдсэн системд нэгтгэх, зардлыг хэмнэх.

Ингэснээр төрийн мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн мэдээллийг хамгаалах асуудалд тодорхой дэвшил гарч, цахим шилжилтэд шаардагдах мэдээллийн урсгал цэгцрэх, төвлөрөх боломж бүрдэнэ. Мөн төрийн байгууллагуудын энэ чиглэлд зарцуулж байсан төсвийн зардал 40 хүртэлх хувиар буурах боломжтой" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Нийтийн тээврийн хүндрэлийг яаравчлан шийдэхийг санууллаа

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. 

Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна. Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгож байлаа.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож,  иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан. Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цагын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг ши...

Улстөр нийгэм12 цаг 5 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Бору...

Чөлөөт цаг12 цаг 7 минут

Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр д...

Улстөр нийгэм12 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулз...

Шударга мэдээ12 цаг 15 минут

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдв...

Улстөр нийгэм12 цаг 19 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа

Чөлөөт цаг12 цаг 23 минут

Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн ...

Чөлөөт цаг12 цаг 27 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Шударга мэдээ2022/09/23

"Автомашингүй өдөр-2022"-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд ө...

Урлаг спорт2022/09/23

Автомашингүй өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн гүйлт зохион байгуулн...

Санал болгох