Чөлөөт цаг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 20. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Чөлөөт цаг
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна.
Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна.
Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл шинээр авто зам тавьснаар уг чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.
Чөлөөт цаг
Шахмал түлш борлуулагчдыг сонгон шалгаруулна
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР, "ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ААС ХАМТРАН ЗАРЛАСАН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ БОРЛУУЛАГЧ НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг http://burtgel.ttt.mn/ сайтаар цахимаар хүлээн авч байна. Энэхүү цахим бүртгэлээр хүсэлт илгээсэн иргэдээс шаардлага хангасан хүсэлт, материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулан хамтран ажиллана.
Холбогдох утас: 70119400
Чөлөөт цаг
Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна.
Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР