Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн захиргааны байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, төрийн бүтээмжийг сайжруулна

Огноо:

,

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран "Төрийн бүтээмж" сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Тус чуулганд яам, агентлаг болон нийслэл, аймаг, орон нутгийн төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.Чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна” гэлээ. Чуулган дээр Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл явцын талаарх мэдээллийг өгсөн юм. Энэхүү менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр Нийслэлийн ИТХ-ын төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо сайжирч, ажлын давхардал, хийдэл арилж, байгууллага өмнөө тавьсан зорилго биелэх нөхцөл бүрдсэн гэж танилцуулсан юм. Хамгийн гол нь чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын ажил хүнээс бус процессоор удирдуулж, хэн нэгнээс хамааралгүйгээр хэвийн үргэлжлэх боломж бий болно хэмээн харж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Огноо:

,

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан.
 
Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон.
 
Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон ор