Үзэл бодол
Т.Золжаргал: Удаа дараа хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэндийн асуудал байдаг
Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.
-Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ?
-Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.
-Яг энэ дагуу “Хариуцлагын гэрээ”-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ?
-Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан.
-Нийслэлийн Засаг даргын зүгээс аль болох аж ахуй нэгжүүдэд зөвлөн, туслахыг сануулдаг. Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу?
-НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2020/04/23
Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна
-
Шударга мэдээ2021/11/25
Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2025/12/30
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
-
Үзэл бодол2023/05/26
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудт...
