Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Хан дөлгөөн, Тавин ус, Ану сервис, Галуут мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, 7-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, УСУГ-ын худгууд,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 25-р хороо Одонтын 25 Т-12-р гудамжууд, Ди Энд Юу ХХК болон ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, айл өрхүүд, Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Иргэн Оюунсүрэн, Цэрэндорж, Мөнхжаргал, Төгөлдөр, Отгонбаяр, Лхагвасүрэн, Стройка, Юнител, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смарт, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс, Минжин хүүхдийн зуслан, Алтай травель, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Дүнхэн-Уул, Өнөр жуулчин, Ламиран дацан, Жавхлант, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр алтай травель, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗД, Жигмэдсанжаа, Талын сондор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

⏱ 10:00-18:00 цагт: 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр, 3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

⏱ 13:00-18:00 цагт: 5, 6-р хороо Городок, Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, Зэвсэгт хүчний 337-р цэргийн анги болон эдгээрийн ойр орчмоор

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

⏱ 09:00-20:00 цагт: Аргалант сум Баясгалан цайны газар, Петродел, Хонгор нутаг, Баяр худаг, Бурхан буудай хайрхан, Хос оюу, Баянтал, Жирмийн сайхан, Сайлиг, Дун чан, Налгар, Хусан баганат ХХК-ууд, Монголын СП жуулчны бааз, Чингис цэргийн хүрээ, Радио реле, Одон орон судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Огноо:

,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хаалттай шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийг буцаан хэрэглэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /гэмт хэрэг үйлдэхээр завдах/-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ

Огноо:

,

Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг хэрхэн зөв хэрэглэх талаар дадлагажуулах сургалт зохион байгуулж байна.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм,  Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох