Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шахмал түлшний тоног төхөөрөмж нийлүүлэгч компанитай байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх талаар ярилцжээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өчигдөр БНСУ-ын JEIL MACHINERY ХХК-ийн Гүйцэтгэх захирал Пак Сан Кю болон тус компанийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авч уулзжээ. JEIL MACHINERY ХХК нь Таван Толгой Түлш компанийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас инженер, техникийн ажилтнууд нь манай улсад ирж ажиллаж чадаагүй байсан юм.

Уулзалтын үеэр ноён Пак Сан Кю “Нийслэл хотод түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь утааг бууруулах оновчтой шийдвэр байсан гэдгийг өнөөдрийн Улаанбаатарын агаар нотолж байна” гэлээ.

Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Эрчим хүчний сайд болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд нартай уулзалт хийжээ. Мөн Таван Толгой Түлш компанийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, шахмал түлшний тоног төхөөрөмжийг улам сайжруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийг улам сайжруулах нь нийслэл хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд тодотгов.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна

Огноо:

,

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний дагуу эхний хоёр суманд ажилласан байна. Гурван өдрийн байдлаар 300 орчим иргэн хамрагдаад байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дархлаажуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна.

Вакцинжуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар МУИС-256, ХААИС-220, ШУТИС-410, АШУҮИС-272 оюутан хамрагджээ. Мөн МУБИС, СУИС-д өнөөдрөөс дархлаажуулалт хийгдэж эхэллээ.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуульд энэ сарын 25-ны өдөр вакцинжуулалтын цэг ажиллах юм. Их сургуулиудын дархлаажуулалтын цэг 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох