Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 10. Буд гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Дашнямтай өдөр.

Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.
Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж, Хилийн боомтын  захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа.

Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна.

Тус захиргаа нь:

- Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,

- Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын  байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах,

- Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх,

- Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Хилчин эмч нар зам тээврийн осолд орсон иргэдийн амь насыг аварлаа

Огноо:

,

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундаргын тойрог” гэх газар авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргасны улмаас 4 иргэн хүнд бэртсэн байсныг улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлж, амь насыг нь аваржээ.

Тус иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон бөгөөд ХХЕГ-ын эрүүл мэндийн алба, ТТАХНЭ-ийн эмч нарын бүлэг иргэдийн амь нас эрсдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, яаралтай тусламжийг үзүүлэн Шаамар сумын яаралтай тусламжийн тасагт хүргэн өгсөн байна. 

Эх сурвалж: ХХЕГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг2 цаг 45 минут

Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ...

Чөлөөт цаг2 цаг 47 минут

Хилчин эмч нар зам тээврийн осолд орсон иргэдийн амь насыг аварлаа

Чөлөөт цаг2 цаг 55 минут

Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджэ...

Үзэл бодол3 цаг 1 минут

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд нэг килограммч ...

Чөлөөт цаг3 цаг 7 минут

УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа

Үзэл бодол3 цаг 10 минут

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх б...

Улстөр нийгэм3 цаг 12 минут

Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний...

Чөлөөт цаг3 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Чөлөөт цаг3 цаг 32 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Чөлөөт цаг2022/10/05

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад ...

Санал болгох