Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.  

Монгол Улсын Засгийн газар Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн “Токио-2022” зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болно

Огноо:

,

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
 
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
 
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
 
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.
 
Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна

Огноо:

,

Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.
 
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна. Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ.
 
Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ.
 
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Арслан Ц.Шийрэвийн нэрэмжит барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ

Огноо:

,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, “Нью ариг ус” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
 
Дөрөвт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Эрдэнийн Шим” ХХК, “ЦЕГ Эргүүл хамгаалалтын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Прайд Транс” ХХК, “Монгол ванн” ХХК, “Хонгор нутаг” дэвжээний бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Г.Ганбаатар, С.Галданцогт, М.Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батбаян нар үлдэв.
 
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баянхонгор аймгийн харьяат С.Алтансүх Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
 
Дараагийн барилдаан ирэх 7 хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан, нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас "Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Санал болгох