Үзэл бодол
Төрийн банкны "Мөрөөдлөө хадгалъя" аяны супер урамшууллын эзэд тодорлоо
“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.



Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
- 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ Бага Тойруу тооцооны төвийн харилцагч О.Чимэг;
- 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Увс аймгийн Зам Улаангом тооцооны төвийн харилцагч Д.Отгонзаяа;
- Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Бүрд тооцооны төвийн харилцагч С.Тунгалаг;
- Bluetoothчихэвчний эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч Р.Рэнцэнцэдэв;
- Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч М.Эрдэнэтуяа;
- Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Есөнзүйл тооцооны төвийн харилцагч Т.Шүрэнцэцэг нар тус тус тодорлоо.


“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны СУПЕР урамшууллын эзэд Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодруулж, 2022.01.25-ны өдөр Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. СУПЕР урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
- IPHONE13 гар утасны эзнээр Төрийн банкны УБ Мөнгөн Завьяа тооцооны төвийн харилцагч Л.Алтанзул;
- TABLET-н эзнээр Төрийн банкны УБ хотын Чингэлтэй дүүрэг салбарын харилцагч У.Булган;
- SCOOTER Цахилгаан дугуйны эзнээр Төрийн банкны УБ Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Нарантуяа;
- 1,000,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Завхан аймгийн Арал тооцооны төвийн харилцагч Д.Мөнхтогтох;
- Турк улсад аялах аяллын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Мөрөн-2 тооцооны төвийн харилцагч Г.Гадиймаа;
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2023/10/17
"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгуу...
-
Цаг үе2022/10/19
Ж.Батзандангийн өмгөөлөгчийн гомдлыг үл хэрэгсэж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрл...
-
Улстөр нийгэм2025/11/24
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан ца...
-
Цаг үе2022/02/01
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
