Цаг үе
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цанг цохилоо
“Омни актив ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохин ёслол 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Омни капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Эрэлхэг, “Омни актив ТЗК”-ийн ТУЗ-ын дарга С.Бямбасүрэн, “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон холбогдох бусад албаныхан оролцлоо.
Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хорооноос дэд бүтцийн байгууллагууд, зах зээлийн холбоод, мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэр тусмаа цоо шинэ зах зээл буюу биржийн бус зах зээлийг бий болгох, банкны реформыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөж, өнгөрсөн 01 дүгээр сард хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 6 их наяд төгрөгт хүрээд байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад, худалдахаар гаргадаг байсан.
Харин сүүлийн жилүүдэд бусад төрлийн зээл, үүрэн телефоны дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр, орон сууцны түрээсээр баталгаажсан зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгөд суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байна. Түүнчлэн өнгөрөгч онд банк бус санхүүгийн байгууллагаас арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж, олон нийтэд анх удаа нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болсноор аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэх болсон.
Харин энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 3 өөр төрлийн зээлээр баталгаажсан гэдгээрээ онцлог бөгөөд энэ төрлийн үнэт цаасны салбарт шинэ бүтээгдэхүүн болж байна. Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой журмыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлж илүү таатай, тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор зах зээлийн мэргэжлийн оролцогчдынхоо саналыг авч, журмын төслийг боловсруулж байна” гэдгийг онцолсон юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2021/08/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах, Цөмийн он...
-
Улстөр нийгэм2019/06/25
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэл...
-
Улстөр нийгэм2021/03/11
Дүйцүүлэх алба хаагчид тусгай үүрэг гүйцэтгэлээ
-
Цаг үе2021/12/09
Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа
