Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Франц Улсад ажлын айлчлал хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй-гийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент хоорондын найрамдалт харилцаа амжилттай хөгжиж буйг талууд онцлон тэмдэглэв.

Мөн Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Латомб төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенатын ээлжит чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцахад тус өдрийн хуралдааныг даргалагч Сенатын дэд ерөнхийлөгч, Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Натали Делатр зочдод зориулсан тусгайлсан мэндчилгээг дэвшүүлэв.

Энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон хоёр улсын эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой болж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, айлчлалынхаа хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхахын зэрэгцээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Түүний үргэлжлэл нь Монголын парламентын төлөөлөгчдийн ажлын айлчлал болж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сири Улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Ерөнхийлөгч Башар Аль-Ассад-д эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд:

“Арабын Бүгд Найрамдах Сири Улсад газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсан тухай мэдээг гүнээ харуусан хүлээн авлаа.

Газар хөдлөлтөд өртөж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнынхонд монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гамшгийн хохирлыг аль болох хурдан арилгаж, шархадсан хүмүүс хурдан эдгэрч, нүүн суурьшиж буй ард иргэд хэвийн амьдралдаа дариу эргэн ороосой хэмээн хүсэж байна” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашин ачиж, шилжүүлэх, зөөвөрлөх чиг үүрэг шилжиж очсон бөгөөд тус газрын дарга С.Адъяасүрэн журмын өөрчлөлттэй холбоотой холбогдох танилцуулгыг хийлээ. Дээрх журмын өөрчлөлт нь иргэдийн санал дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотгосон юм.

2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Журамд оруулж буй өөрчлөлтийн тухайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг зарлан, дуудан ирүүлэх бөгөөд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ.

Харин зөрчлийг тухайн жилд давтан гаргасан жолооч, эцсийн өмчлөгчийг мөн зарлан дуудуулж, цахимаар шийтгэн, зөрчлийг арилгуулна. Харин тухайн жилд 3 дахь удаа гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх бөгөөд, үүнтэй холбоотой зохих төлбөрийг төлүүлэхээр тусгажээ. Замын удирдлагын төв нь зөөх, шилжүүлэхтэй холбоотой фото зураг болон видео бичлэгийг хүлээн авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Журамд шинээр оруулж буй заалт нь тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхөөр оруулжээ. Мөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй аж. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг саналыг давхар оруулжээ.