Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрд буцаан авах ажлын хүрээнд газар дээр нь ажиллав. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтйн газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.
 
Шадар сайд С.Амарсайхан “Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшил шилжүүлж авсан ч ямар ч төлбөр төлөөгүй. Уг эмнэлгийг хувьийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийгдсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэс үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээр ажлыг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
 
Энэ үеэр”Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захиралын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтанг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж байна" гэсэн юм.
 
Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж буй.
 
Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бичил санхүүгийн бодлогын зөвлөлийн ээлжит бус хурал боллоо.

Хурлаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Мөн 2025 оны 01 дүгээр улиралд иргэдийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтийг саармагжуулах замаар бизнесийн зээлийг дэмжих, санхүүгийн байгууллага хоорондын хамаарлыг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлсэн эх үүсвэрийн хязгаарлалт, өр, орлогын болон зээл, үнэлгээний харьцааг чангатгасан бодлогын арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, журмын нэмэлт, өөрчлөлтэй холбоотой байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэв

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй зохион байгуулсан.

Үүний үр дүнд 130.385 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний 3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан.

Хураан авсан мансууруулах бодисууд нь иргэд, олон нийтийн дунд хууль бусаар тархах эрсдэлтэй байсан ба дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцсон.

Цагдаагийн байгууллага цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тэдгээрийн хил дамнасан болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр тогтмол зохион байгуулна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Г.Занданшатар “Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна

Огноо:

,

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг богино хугацаанд засварлаж дуусжээ. +70 градустай хүнд орчин нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв.

Г.Занданшатар “Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой. Тиймээс илүү цагийн нэмэгдэл, урамшууллаас гадна цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр салбарын яамыг шахаж ажиллана”гэлээ.

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэвч нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн байна.

15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна.

Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэв.

Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 13 минут

Улаанбурхан өвчний дараагийн давлагаанаас сэргийлэх зорилгоор эрүүл ...

Улстөр нийгэм1 цаг 16 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан ша...

Улстөр нийгэм1 цаг 19 минут

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17...

Улстөр нийгэм1 цаг 23 минут

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрч...

Улстөр нийгэм1 цаг 26 минут

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 ху...

Шударга мэдээ1 цаг 29 минут

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг...

Шударга мэдээ1 цаг 33 минут

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлө...

Улстөр нийгэм1 цаг 37 минут

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц ...

Цаг үе1 цаг 41 минут

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 ...

Цаг үе1 цаг 44 минут

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ...

Санал болгох