Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 8-ны Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:00-19:00 цагт: 5-р хороо Доктор Авто Сүлжээ ххк, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор,

⏱ 10:00-17:30 цагт: 20-р хороо Сонсголонгийн 42/А, Б, В, Сонсголонгийн 69, Өнчин цагааны урд гудамж болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Огноо:

,

Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай

Огноо:

,

Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэх:

-Сайн унтаж амрах

-Дулаан хувцаслах

-Амны хаалт хэрэглэх

-Шингэн хангалттай уух

-Гараа сайтар савандаж угаах

-Томуугийн вакцинд хамрагдах

-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах

-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай. 

Эх сурвалж: НЭМҮТ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ

Огноо:

,

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан ээлжит хуралдаан болж, хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.

Тус хуралдаанаар докторант Г.Батгэрэлийн “Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж”, докторант С.Байгалмаагийн “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж өгч, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. 

Мөн Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох