Цаг үе
Орон сууцны цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгалаа
Цахилгаан шатны аюулгүй байдал тухайн байр, орон сууцны оршин суугчдын хувьд чухал байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан баг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон сууцны цахилгаан шат буюу лифтнүүдэд шалгалт хийлээ.
Тухайлбал дүүргийн 16 дугаар хороо “Амгалан хотхон”, 26 дугаар хороо “Их Монгол” хотхоны СӨХ-дын цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгаж, мэргэжлийн заавар зөвлөмж хүргүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим СӨХ-д хугацаат үүрэг даалгавар өгсөн бөгөөд даалгаврын хэрэгжилт аль шатанд явж байгаа болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн ажиллагаатай 1084, засвартай 42, актлагдсан 34 цахилгаан шат байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Цаг үе
“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ
Цаг үе
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Цаг үе
Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.
-
Цаг үе2023/09/28
“Сэлбэ дунд” голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хэрэгцээн...
-
Цаг үе2023/03/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
-
Шударга мэдээ2024/06/26
Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ
-
Улстөр нийгэм2023/12/25
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...