Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд Бүх нийтийн гүйлт болно

Огноо:

,

Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд түгээхийг сурталчилан таниулах зорилготой “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь жилдээ дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног – 2022” аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын банкны холбоо, Let’s Run Mongolia клубтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3.5 км-ийн ойрын зайн БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-ийг зохион байгуулна.

Бүх нийтийн гүйлтэд оролцохдоо та тухайн өдрийн цаг агаарын (0 хэмийн дулаантай байна) байдалд нийцүүлэн хувцасаа өмсөн ирээрэй. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс тараах уралдааны стикерийг наалгаж, бүртгүүлснээр оролцох юм.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр дуучин, реппер ThunderZ, дуучин, гитарчин О.Гантулга нар уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ АХА хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж, банкуудын асрууд ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өгнө.

Өдөрлөг ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд Та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

 


МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
 
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
 
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.

· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.

· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны дэд тэргүүн Б.Ариунболд, "Экс роузис" төв, "Монгол циркус" энтетаймент төв, Шинэ цирк" төв, "Зола брос" ХХК, Хан Монгол морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе17 цаг 28 минут

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Улстөр нийгэм17 цаг 31 минут

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Цаг үе17 цаг 35 минут

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Шударга мэдээ17 цаг 37 минут

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Улстөр нийгэм17 цаг 41 минут

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Шударга мэдээ17 цаг 44 минут

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Улстөр нийгэм17 цаг 47 минут

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Улстөр нийгэм17 цаг 49 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе17 цаг 54 минут

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Цаг үе17 цаг 56 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох