Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Огноо:

,

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны 04 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14, 15-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

ГССҮТ нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ

Огноо:

,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашиглан L4/L5 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийлээ.
 
Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинээр суурилуулж, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлснээр өвчтөнд шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай юм.
 
 Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, УХТЭ-ийн Нурууны мэс заслын /дурангийн/ их эмч Т.Дэлгэрхүү нар багтсан байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.
 

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Огноо:

,

2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 2023 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай салхитай байх ба 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 дугаар сарын 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд ихэнх нутгаар цас орж шуурга шуурч зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 27-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29,30-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 12 дугаар сарын 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрхч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28-нд ялимгүй цас, 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 03-нд ялимгүй цас орж явган шуурга, 06-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 12 дугаар сарын 01-нд секундэд 8-13 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, дээрэлхэлт, хүний эрхийн зөрчил болон хорт зуршлаас хамгаалах, сурагчдын хоолны шим тэжээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сурагчдын хоол хүнс, түүний шим тэжээлийг сайжруулах төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын эхний эгнээнд сэтгэл зүйн эрүүл мэнд багтаж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй, асуудлаа ярилцдаг клубтэй болмоор байгаагаа илэрхийлсэн. Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын 20 хувь нь сэтгэл зүйчгүй. Иймд ирэх онд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин, суралцах эрүүл, таатай орчноор хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Улаанбаатар хотод хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа тул үүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сангаас үндэсний хэмжээнд 6-7 судалгааг хийж байгаа бөгөөд үүнд  сурагчдын эрүүл мэнд, хоол, тэжээлийн судалгаа багтаж байгаа аж. Энэ хүрээнд сурагчдын хорт зуршил, хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг ч мөн судалж байгаа тул судалгаанаас гарсан үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох