Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эхэллээ.

Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Сурагчдыг бие бялдрын хөгжлөө сайжруулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд нь туслахын тулд сургуулиудын орчныг сайжруулах, спорт заалтай болгох, сурагчдад нээлттэй байх боломжоор хангахад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг тодотгов.

“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ. Улмаар Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо.

115-р сургуулийн захирал С.Оюун “Нийслэлийн шилдэг сургуулиар шалгарсандаа туйлын баяртай байна. Бид сурагчдынхаа авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, багш нарынхаа заах арга, ур чадварын үр дүнд энэ амжилтад хүрлээ. Бидний энэ ажлыг болон хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээний гол зорилго багийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гар бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчин бэлтгэхэд оршдог.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

ЗГ: Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд болж, Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахална.

2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын тэмцээн, наадамд оролцуулах, бэлтгэл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж эхлээд байна. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Огноо:

,

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, шуудангийн маркийн нээлт 1 дүгээр сарын 23-ны өдөр болов.

Арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон болон гадаадын улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов.

Монгол, Британи Улсууд 1963 оны энэ өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд ой тохиож буй энэ онд хоёр тал хамтран цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 27. Бархасвадь гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе16 цаг 50 минут

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэ...

Цаг үе16 цаг 52 минут

УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна

Улстөр нийгэм16 цаг 55 минут

Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд...

Цаг үе17 цаг 8 минут

Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын...

Урлаг спорт17 цаг 12 минут

ЗГ: Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн...

Шударга мэдээ17 цаг 15 минут

МИАТ: Энэ сарын 30-наас эхлэн Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэнэ...

Цаг үе17 цаг 18 минут

Вьетнам улсад аяллын шугамаар зорчиж буй иргэдийн анхааралд!

Үзэл бодол17 цаг 28 минут

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр ...

Цаг үе17 цаг 51 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Цаг үе17 цаг 53 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

Санал болгох