Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор тэмдэглэнэ

Огноо:

,

Татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан таниулах, татвар төлөгчдөдөө талархах, сурталчлах чиглэлээр жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа иргэн бүртээ и-баримтын системээр дамжуулан цахим талархлыг хүргүүлснээр “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлнэ.

ТЕГ, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулна.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн өөр нэг зорилго нь татвар төлөгчдөө сурталчлах юм. Энэ зорилгын хүрээнд жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, хэвлэл мэдээллээр сурталчилж, алдаршуулдаг. Монголын татварын алба нь 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгарууллаа.

Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа дан ганц татвар төлөлт бус хуулийн  хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлдөг зэрэг татварын хуулиа хамгийн сайн хэрэгжүүлсэн татвар төлөгчдийг шалгарууллаа.

Энэ 2022 оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосонтой холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоо зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгаруулж, 2022.05.13-нд шагналыг гардуулна.

Энэхүү аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд цахим орчинд “төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Мөн Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн төв УҮГ хамтран бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээнд иргэдийг дадуулах нь аяны бас нэгэн зорилго юм гэж Монгол Улсын Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

 




Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох