Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын шинийн 14. Сумъяа гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ.
Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.
Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.
Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.
Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
-
Улстөр нийгэм2020/03/20
БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг хятад иргэдээс монголын талд ханд...
-
Цаг үе2020/03/05
21 аймагт эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ
-
Улстөр нийгэм2022/08/02
Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ
-
Улстөр нийгэм2023/02/01
УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа