Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд   18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор 3-8 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

“Green leaf” групп Монголд салбар компаниа нээлээ

Огноо:

,

БНХАУ-ын байгальд ээлтэй, химийн гаралгүй, эко бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлдэг “Грийн лийф”   групп Монгол Улсад албан ёсны салбар компаниа нээж, хэрэглэгчиддээ гоо сайхан, эрүүл мэнд, зөв хэв маягийн амьдралд зориулсан бараа, бүтээгдэхүүнээ хүргэж эхэлжээ.

Тус группийн салбар компани болох “Грийн лийф биотех” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэцэн, Борлуулалтын менежер Ж.Дэлгэрсүрэн, хэрэглэгчдийн төлөөлөл П.Шинэбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.

“Грийн лийф” шинжлэх ухаан, технологийн групп нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээ, брэндийн сурталчилгаа маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орчин үеийн шийдэл бүхий тэргүүлэгч компани. Бүтээгдэхүүнээ зөвхөн албан ёсны салбар компаниараа дамжуулан борлуулдаг.  Тиймээс цаашид Монгол Улсын зах зээлд ганзагын худалдаагаар дамжин хуурамч, чанарын баталгаагүй бараа, бүтээгдэхүүн гар дээрээс борлуулахаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэв. Мөн чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээ олон шат дамжлагагүй, хямд үнээр хэрэглэгчдэд шууд хүргэх юм байна.

“Грийн лийф” 2018 онд ISO 22716 чанарын тогтолцооны гэрчилгээ болон SGS-GMP буюу сайн үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн батламж авсан төдийгүй ариун цэврийн шаардлагын түвшинг 100.000-д хүргэж чаджээ. Мөн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, технологийн стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр гоо сайхан, эрүүл мэнд, зөв амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хүргэсэн байна. Тодруулбал, шинжлэх ухааны ахисан түвшний судалгаанд үндэслэсэн SEALUXE, iLife, Kardli, Carich, Nilrich, Chanery, Green Pai, Easey Love зэрэг цуврал бүтээгдэхүүнээрээ хэдийнэ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ.

“Грийн лийф” групп олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэгч болох Италийн Intercos групп, Швейрцарийн Үндэсний арьс арчилгааны судалгааны төвтэй нягт хамтран ажилладаг бөгөөд Герман, Франц, Итали зэрэг олон улсад чанарын хяналтын системээрээ тэргүүлэгч орны стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай юм.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэрэмжлүүлэг

Огноо:

,

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, зовуур багассан байна.

Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуур илрээгүй байна. Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох