Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартэнэ сарын 17-ны өдөр  өргөн барилаа.

УИХ-аас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар Монгол Улс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцэд заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хуульд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах, олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт байхгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцорсон байна.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын зөвлөмжийн дагуу шинээр 53 зүйл, 200 орчим хэсэг, 60 гаруй заалт нэмжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

"Урт цагаан" үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа

Огноо:

,

Өнгөрсөн долоодугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж  “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа.  Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт  28 баг бүтээлээ ирүүлсэн билээ.  Уг бүтээлүүдийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан.  55823 иргэн санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна.  Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89,4 оноогоор шалгарсан байна.
 
Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын  гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж  үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм. Нийт долоо давхар бүхий 32500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6710 м2 тохижилттой  цогцолбор төв байхаар төлөвлөжээ.



 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Огноо:

,

ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна. Манай иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх боллоо. Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарч байгаа болно.

Иймд иргэд та бүхэн ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтална уу.

Эх сурвалж: Истанбул хот дахь Ерөнхий Консулын Газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Огноо:

,

2020 оны 8-р сарын 03-ны өдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц,  хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. 

Тэгвэл өнгөрсөн онд үерийн
 усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцоллоо.


 Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн С.Батжаргал хэлж байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох