Цаг үе
“Тэнгэрийн нүд” буюу FAST дуран ашиглалтад орлоо
Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Одон Орон Судлалын Төвийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр ашиглалтад орсон билээ.
Тус дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. “Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж нь юм байна гэж MN.CCTV.COM сайт мэдээллээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2023/05/02
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэд...
-
Улстөр нийгэм2021/02/26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав
-
Цаг үе2022/11/04
“Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөл” байгуулагдлаа
-
Шударга мэдээ2023/09/29
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ
Сэтгэгдэл