Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2022 оны 08 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 6-наас 08 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд говь болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хална.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үнэт эдлэл гэж юу вэ?

Огноо:

,

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 18 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Үнэт эдлэл гэж юу вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж,  Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуучлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг автомат суурин харуулын 18 станцаар хэмждэг бөгөөд www.agaar.mn  вэбсайт болон гар утасны аппликэйшнээр бүсчилсэн байдлаар  харж, мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох